Ворлднэт трэйдинг ХХК нь 2024 оноос эхлэн аяллын чиргүүлийн түрээсийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж, аялал жуулчлалын салбарт шинэ өнгө, шинэ боломжийг бий болгон үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний эрхэм зорилго бол Монгол орны онгон дагшин байгаль, нүүдлийн ахуй соёл, баялаг уламжлалыг дотоод болон гадаадын аялагч, жуулчдад ая тухтай, найдвартай, мартагдашгүй, байгальд ойр аялах, насан туршийн дурсамжийг бүтээхэд бидний эрхэм зорилго оршино.
Эх орныхоо гайхамшигт байгаль, түүхэн дурсгалт газруудыг тав тухтай, аюулгүй, байгальд ойр, сэтгэл амар аялж мэдрэх боломжийг бид танд олгоно. Бидний дотоодын аяллын хөтөлбөр нь Алтай Таван Богдын сүрлэг оргил, Улаагчийн хар нуурын нам гүм, Хяргас ба Хөвсгөлийн цэнхэр долгио, Дорнодын уудам нутаг, Буйрын цэлмэг нуур, Хархорумын эртний түүх, Цагаан суваргын өвөрмөц тогтоц, Хэрмэн цавын онгон байгаль, Тэрэлжийн үзэсгэлэнт хөндий, Эзэн Чингис хааны өлгий нутаг гэх мэт Монгол орны өнцөг булан бүрт тав тухтай аялах боломжийг санал болгож байна.
Бидний аялал нь зөвхөн газар үзэх аялал бус, Монгол орны байгаль, түүх, соёл, уламжлал, байгалийн сайхныг бодитоор байгальд ойр дэргэдээс нь мэдрэх, таны аяллыг мартагдашгүй дурсамжаар дүүрэн бүтээлч аяллыг бий болгоно.